Monday, December 26, 2011

Баатартайгаа салах ёслол хийсэн эмгэнэлт түүх

1982 он 11-р сарын дунд үе Өвөрхангай аймгийн Арвайхээр хот. Өвлийн эхэн сар ургасан жихүүн өдөр олон хүн аймгийн музейн навтгар байшингийн гадаа оочирлон зогсож байв. Тэнд эсгий гутал, энгэрийн товчийг нь бүтэн товчилсон нударгагүй дээл өмсөн энгийн иргэдээс эхлээд савхин гутал буудаггүй булган малгайтай аймгийн томчууд бүгд ирсэн байх бөгөөд байгууллага, байгууллагаараа нэг дор бөөгнөрнө. Цаас барьж бүртгэл хөтлөх шавилхан залуу байгууллага тус бүрийн ажиллагсадын нэрсийн жагсаалтыг ирсэн хүмүүстэй нь тулгах ба ирээгүй хүмүүсийн нэрний ард тэмдэглэл хийж, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тодоруулна.

Monday, June 13, 2011

Улсын төсвийн хөрөнгө оруулалт ажлын байр бий болгодоггүй

Монгол Улсын уул уурхайн салбарын орлогын өсөлт нь эдийн засгийн зохицуулалтын арга хэрэгслүүдэд нөлөө үзүүлэх нь нэмэгдэж байгаа бөгөөд сангийн тэлэх бодлого давамгайлж, улс төрчид, шийдвэр гаргагчдийн хүрээнд түүний эерэг талыг тод томруун харуулах, сурталчлах хандлага ажиглагдсаар байгаа юм.

Tuesday, June 7, 2011

Өндөр үнэтэйг нь авах юм бол өрсөлдөөнт сонгон шалгаруулалт гэх үү?

УИХ-аар олны нэршиж заншсанаар тендерийн тухай хуулийг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр болжээ. Уг хуульд эм, эмнэлэгийн хэрэгслийг худалдан авахдаа өндөр үнэтэйг нь худалдан авдаг болох заалт оруулсан юм байх.

Sunday, April 3, 2011

Ёс суртахууны зарчимууд ба ирээдүйн өмнө хүлээх бидний бидний үүрэг

Бид Үндсэн хуулиндаа хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулна хэмээн тунхагласан билээ. Хүмүүнлэг нийгмийг цоглоон босгох эрмэлзэл нь чухамдаа ёс суртахуунд үндэслэсэн нийгмийн харилцааг бий болгоход зорьж байгаа ч гэж тайлбарлаж болох юм.

Түүх сөхөн үзвэл өрсөлдөөн болон ёс суртахуун нь нэг юмны хоёр тал мэт харагдаж байсан харанхуй зууны дараа өрсөлдөөн нь нийгм
ийн сайн сайхан зүйлийн эсрэг зүйл биш юм гэсэн онол хандлага давамгайлж эхэлсэн байна. Алдарт лэйз фэр (Laissez faire)-ээ тунхаглахаа саа ч өмнө Адам Смит ёс суртахууны философи

Tuesday, March 29, 2011

Ерөнхий сайд авилгын шинэ эх үүсвэр бий болгоно

Ерөнхий сайд С.Батболд БНСУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Солонгосын нэгэн эмийн үйлдвэрт зочилж байхдаа эрүүл мэндийн сайд Ламбаад эмийн бүтээгдэхүүнийг худалдан авахад тендер зарладахгүйгээр худалдан авч болдог эрх зүйн орчныг бүрдүүлэхийг үүрэгджээ. Энэ нь хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөгдсөн “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн төсө
 лд оруулах Засгийн газрын санал болно гэдэг утгаараа санамсаргүй хэлсэн үг биш юм.

Sunday, March 6, 2011

Соц-Интернийн Монголчилогдсон хувилбар бол шашин төрийг хослон баригчийн билэгдэл

Богдын их жас дөрвөн арвайн тамга хэрэглэдэг байв. Дөрвөн арвайн тамга нь хошуугаар нь нийлүүлсэн дөрвөн арвайн дүрс бөгөөд арвай мэт аривжих ба үл дундрахыг билэгдэх ажээ. Учир нь ургамалын дотороос буурцагт ургамалын нэг үр жилийн дотор арав гаруй болон үржиж ургадаг, тэр нь нүдэнд шууд харагдаж байдагтай холбоотой болов уу. Ямартай ч өсч үржихийг билэгддэг. Богдуудын  эдэлж хэрэглэж байсан дээл хувцаснаас эхлээд, ахуйн олон зүйл дээр энэхүү билэгдлийн дүрс бий.

Monday, February 21, 2011

Хятадаас ноолуураа хамгаалах чуулган

Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас бүрэн хамаарч түүнийг дагаж сагаж бас хямардаг болоод байгаа билээ. Бид уул уурхайгаас бусад салбарыг хөгжүүлэхгүйгээр цааш явах тусам улам эмзэг болж эцэстээ Африкийн орнуудын түүхийг давтаж болзошгүй. Гэвч түүхий эдээ хамгаалсан шийдлээр эдийн засаг олон тулгууртай болно гэдэг нь ямар онол юм бол?

Чингис хаан зочид буудалд ноолуурын боловсруулах үйлдвэр эрхлэгчид цуглан хятадаас ноолуураа хамгаалах төрийн бодлогын шийдэлд саналаа өгөхөөр чууллаа. Хурлын шийд ямар гарсныг мэдэхгүй ч засгийн газарт самнасан ноолуур экспортлохыг хориглох, эсвэл дааж давашгүй татвар ноогдуулахыг зөвлөсөн протокол бичих нь ойлгомжтой юм. Хятадаас ноолуураа хамгаалах нь зөв л байх л даа, хэрэвээ тэд ноолуурын дайсан бол шүү дээ. Харин өрсөлдөөний өнцгөөс асуудлыг тавьж байгаа бол арай өөр гаргалгаа гарч ирнэ.

За яахав цуглагсдын хүсэлтээр шийдвэр гараад хориг тавигдлаа гэж төсөөлье. Үр дүнд нь ноолуур боловсруулан цамц үйлдвэрлэгчид хямд түүхий эдтэй болно, үгүй ядахдаа түүхий эдийн үнийг удирдахад оролцоод, ноолуур авсан хятадуудыг телевизүүдээр гаргаж Монголын дайсан болгох юм биз. Хямд түүхий эдтэй болоод авна гэдэг наад зах нь энэ жилдээ л боловсруулах дамжлага нь муусайн хятадуудаас илүү ашигтай ажиллана гэсэн үг. Гэхдээ энэ ашиг нь хувцаснаас олдог ашиг биш шүү, энэ бол дундын дамжлагын л ашиг. Үнэндээ Европчууд Монголын ноолууран цамцыг өмсдөг ч Монгол шошго өмсдөггүй юм. Тэд дэлгүүрийн лангуунаас өөрсдийн таньдаг шошготой, шилдэг загвартай хувцасыг л авдаг. Манай үйлдвэрлэгчид дангаараа тэдний үнээр, тэдэнд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн гаргаж чаддаггүй юм. Өндөр зэрэглэлийн олонд танигдсан брэндүүд өөрсдөө загвараа зохиогоод Монголд захиалж үйлдвэрлүүлээд самнасан ноолууртай яг ижил зарчмаар буюу граммаар үнэлэн авдаг. Энэ нь Монголын ноолуурын үйлдвэрлэл гэдэг нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч биш гэдгийг нотолдог.

Тэгвэл энд чуулаад байгаа хэд маань ямаа өсгөж байгаа малчидаас юугаараа илүү юм, түүхий ноолуурыг самнах боловсруулалт хийгээд гаргаж байгаа компаниудаас юугаараа ялгаатай юм. Өрсөлдөх чадварын үүднээс хандвал тэд бол ноолуурын кластерийн нэг л оролцогчид, сонирхлын нэг л бүлгийн төлөөлөл билээ.

Өөрийн биеийг дөвийлгөн хэлэхэд сүүлийн зургаан жил эдийн засгийн судалгааны ажил хийхдээ Хятадын засгийн газрын бүтцэд Монголын ноолуурын салбарыг унагах зорилготой бүтэц олж үзээгүй, ер нь дэлхийн хаана ч ийм бүтэцтэй засгийн газартай улс орон байхгүй. Үүгээр түүхий ноолуурын зах зээлд оролцож байгаа гадны, магадгүй хятадын бизнесүүдийн оролцоо, нөлөөлөл их байгааг үгүйсгэх гээгүй. Энэ нь салбарын бизнес эрхлэгчдэд төдийгүй, сонирхогчийн түвшинд харсан хэний ч нүдэнд ил байгаа зүйл.

Гэвч эдийн засгийн бодлогыг тодорхойлохдоо хөнгөн хуумгай хандвал муу үр нь хожим гарах бөгөөд, эдийн засгийн харицлаан дахь олон хүчин зүйлсийн улмаас ялган харах боломж олгодоггүй тул асуудал хүндэрсэн хойно нь олж илрүүлэх нь элбэг. Иймийн тул урьдчилан анхааруулах үүднээс энэхүү ерөнхий таамаглалыг дэвшүүлж байгаа юм.

Ноолуур бол манай эдийн засгийн гол салбаруудын нэг гэдэгтэй маргашгүй. Тэр ч бүү хэл дэлхийн зах зээл дээр томоохон тоглогч болох боломж бидэнд бий. Өнөөдөр Монголын ноолуур боловсруулах зах зээлийн томоохон оролцогчид болох Говь, Гоёо, Буян, Алтай зэрэг компаниудын гол стратеги түүхий эдээ хамгаалах бодлогод чиглэгдэж байна. Энэ бодлого нь хятадын түүхий эдийн бизнес эрхлэгчид ноолуурын үнийг өсгөх замаар тэдний өрсөлдөх чадварыг сулруулж байна гэсэн таамгаас үүдэлтэй.

Эндээс яагаад Хятад компаниуд өндөр үнээр аваад ашигтай ажиллаж байхад Монгол компаниуд өрсөлдөж чадахгүй байна вэ гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Монгол компаниуд хавар ноолуур нөөцлөхөд зориулсан бага хүүтэй зээл олгох талаар асуудал дэвшүүлж байсныг санаж байна. Гэвч энэ нь асуудлын үр дүнтэй тэмцэх гэж оролдож байгаа хэрэг юм. Учир нь өрсөлдөөний нөгөө талд нь бүтэн кластер байгаа хэрэг. Хятадын ноолуурын кластер Монголын нэг компани даахааргүй эрсдлийг зах зээл дээр зохиомлоор бий болгох боломж бүрдүүлжээ. Тэд бүтээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажилласаны ачаар үйлдвэрлэлийн зардал буурч, хамтын хариуцлагаа өндөржүүлсэний үр дүнд эрсдлийг салбар дундаа хуваарилах механизм бий болгосон. Тэр ч бүү хэл эцсийн бүтээгдэхүүний зах зээл дээрх үнийн өрсөлдөөн үгүй болж, дэлхийн зах зээл дээрх ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн гол тоглогчийн байрыг эзэллээ.

Хятадын ноолуурын кластерийн түүхий эдийн чанарт онцгой анхаарсаар ирсэн. Даймонд нэртэй цагаан ямаа үржүүлэн онцлог бүхий түүхий эдтэй болох оролдлого хийж байна. Мөн гол өрсөлдөгч болох Монголын түүхий ноолуурын зах зээлд нөлөөлж, боловсруулах салбарын өсөлтийг хязгаарлах оролдлого хийж байна. Тэд дундын сангаас их хэмжээний мөнгө гарган түүхий ноолуур худалдан авах, хадгалах ажлыг зохион байгуулж үйлдвэрлэлийн хэвийн ажиллах нөхцлийг хангахын зэрэгцээ өрсөлдөгчдөө түүхий эдийн дутагдалтай байдалд оруулж байна. Өнгөрсөн жил Хятадын ноолуурын кластерийн олон улсын зах зээлд гаргасан хамгийн содон дуу хоолой бол Монголын бэлчээрийн мал аж ахуйн сүргийн бүтэц алдагдсанаас ноолуурын чанар муудаж байгаа мэдээлэл байлаа.



Гэхдээ энэ бүхэн нь хятадын засгийн газрын хийж байгаа үйлдэл биш, энэ бол хятадын ноолуурын кластерийн хийж байгаа стратегийн үйлдэл. Харин бид үүнийг Хятад цустай хутган ойлгоод үзэн ядах хандлагаар хандаж, Засгийн газрын хориглох бодлогыг хүсэмжилж байна. Бид өрсөлдөгчид байж чадна, бидэнд харьцангуй давуу тал байна. Гэхдээ хязгаарлах бодлогоор биш, жинхэнэ өрсөлдөгчийн сэтгэл зүйтэйгээр асуудалд хандаж байж өрсөлдөж чадна. Бид эцэг эхийн хайр халамж хүссэн өнчин хүүхдийн сэтгэлгээгээр биш дэлхийн зах зээлийг удирдаж чадна гэсэн амбицтай байж л өрсөлдөж чадах билээ.

Монгол ноолуурын чанарыг сайжруулахын тулд ямааны үүлдэр,угшлыг судалж шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого гарган эрүүл сүргийг бий болгох хэрэгтэй. Энэ нь салбарын хэмжээнд түүхий эдийн нөөц чанарыг сайжруулах боломж олгоно. Мэдээж ийм бодлогыг хэрэгжүүлэхийн тулд малчдын орлого нь түүхий эдийн чанараар хэмжигддэг, өрсөлдөхүйц үнийн түвшинд байх шаардлага гарна.

Мөн үндэсний хэмжээнд суурилагдсан боловсруулах хүчин чадал түүхийн ноолуурын гарцад уялдан илүү зардалгүй болохыг эрмэлзэх хэрэгтэй. Энэ нь компаниуд түүхий эдээ цуглуулахаас эхлээд цамц, ороолт хийх хүртэлх бүх дамжлагыг хийх гэж оролдох биш харин тодорхой түвшний боловсруулалт хийх чиглэлээр төрөлжсөн тохиолдолд биелэлээ олно.

Эцэст нь өртгийн сүлжээний хамгийн сүүлчийн хэсэг болох маркетинг, брэндчилэлээр өрсөлдөх чадвартай болох ёстой. Үнэндээ бид ноолууран бүтээгдэхүүний өртгийн сүлжээний хамгийн их ашиг бий болдог эцсийн дамжлагыг бий болгоогүй л байгаа. Одоо хятадын компаниуд барууны нэр хүнд бүхий хувцасны салонуудыг худалдан авах, шууд хөрөнгө оруулалт хийхэд онцгой анхаарч байгааг хэлэхэд илүүдэхгүй биз.

Эдгээр алхамыг хийхэд хамгийн чухал хүчин зүйл бол өртгийн сүлжээнд оролцож байгаа бүх сонирхлын бүлгүүдийн эрх ашгийн тэнцвэртэй байдлыг бий болгон явдал юм. Энд судалгаа шинжилгээний болон бизнесийн үйл ажиллагааг дэмждэг, зөвлөх салбарын байгууллагуудыг ч оруулж ойлгох хэрэгтэй.

Харин шууд хориглох, татвар нэмэхийг шаардсан хандлага чинь асуудлын үр дүнтэй нь тэмцэж байгаа хүүхдийн гэмээр гэнэн сэтгэлгээ шүү гэдгийг сануулмаар байна. Өрсөлдөөнд давуу тал олж авахын тулд Монголын ноолуурын кластерийн зураглал гарган, нарийвчлан судлахын зэрэгцээ, урт хугацааны өрсөлдөх давуу тал олж авах, бэхжүүлэхэд чиглэгдсэн стратеги гарган, кластерийн бүх оролцогчдод нээлттэй ижил нөхцөл олгосон тогтолцоог бий болгох хэрэгтэй. Товчхондоо бол ноолуурын кластерийг бий болгох шаардлагатай. Тэр үед л бид дэлхийг Монгол ноолуураар гоёх болно.



М.ЧИМЭДДОРЖ

судлаач
2011.02.22

Wednesday, February 16, 2011

Төрийн бус байгууллага уу, ашгийн бус байгууллага уу

Манайхан эдгээр байгууллагуудыг нэгтгээд иргэний нийгмийн байгууллагууд гэж ерөнхийлж байна. Бас гудамжинд цагаан хоолой бариад хашгирч байгаа хүнийг иргэний гэх тодотголоор авгайлдаг билээ. Монголд үйлчилж байгаа төрийн бус байгууллагын тухай хуулинд зааснаар гишүүддээ үйлчилдэгийг нь холбоо, нийгэмд үйлчилдэгийг нь сан гэж тодорхойлсон байна.
Менежментийн үүднээс нь авч үзвэл байгууллагуудыг үндсэн дөрвөн хэв шинжид авч үзэж болох юм. Эхний хоёр хэв шинж нь засаглалын (governance) хүрээнд хамаардаг.
Эхний хэв шинж нь бол шууд засаглалд чиглэгдсэн засгийн газрын байгууллага юм. Эдгээр байгууллага нь хууль сахиулах үндсэн үүрэг хүлээж, нийгмийн хэв журмыг хэлбэржүүлэхэд голлох үүрэг хүлээнэ.
Гэвч амьдрал баян бүх зүйлийг хуулиар зохицуулах бололцоо үгүй. Мөн нийгэмд байдаг зарим нэгдмэл эрх ашигууд бий болдог тул түүнийг зохицуулахад чиглэгдсэн бүтэц шаардагддаг ажгуу. Гэхдээ иргэдийн сонирхолд үндэслэгдсэн бүтэц бий болсоноор бүх хүнд адилхан зүйлс тулгадаг засгийн газрын үүрэг хумигдаж нийгмийн гишүүд эвлэлдэн нэгдэж өөрсдөд тохирох зүйлсийг бий болгохыг эрмэлздэг байна. Үүнийг албан ёсоор төрийн бус байгууллага буюу англиар non government organization гэнэ. Эдгээр байгууллагууд нь хэдийгээр засгийн газрын бус гэсэн утга агуулах боловч нийгэм дэх зохицуулалтыг хийхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа засгийн газрын болон олон нийтийн эрх ашгийг хөндсөн үйл ажиллагаанд хяналт тавихад гойд зохицдог байна.
Нөгөө талаар нийгэм дэхь сонирхлуудын зөрчлийг багасгахад шийдвэрлэх үүрэг хүлээдэг. Ер нь төрийн бус байгууллага (non government organization)-ууд нь аливаа сонирхлуудыг төлөөлж байдгийг ойлгох хэрэгтэй. Тэр ч бүү хэл сонирхлуудыг төлөөлж байгаа мэргэжлийн холбоодод зориулан шинэ эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай байгаа юм. Хэрэв тэгж чадвал тухайн салбарын өсөлт хөгжлийн тулгуур болох стандартуудыг мэргэжлийн холбоод бий болгож, хэрэгжүүлж чадна.
Эдгээр байгууллагуудыг нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа явуулдаг, өглөг өгдөг, буян үйлддэг сайхан сэтгэлтэй хольж хутгаж болохгүй. Гудамжинд цагаан хоолой бариад жагсахыг уриалагчидтай хамтатгаж бүр ч болохгүй юм.